Dark Light
Нийгэм | 2025-01-13

ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2025 оны 01 дүгээр сарын 13-наас 22-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Хур тунадас: 13-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 15-нд Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27....-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 13-14-нд шилжих шөнө, 15-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14, 15-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -29..-34 градус, бусад хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15-18-нд хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -23..-28 градус, бусад хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14