Dark Light
Нийгэм | 2025-01-16

2024 ОНД БНСУ-Д МАНАЙ УЛСЫН 38 ИРГЭН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БНСУ-д Монгол Улсын 55,834 иргэн оршин сууж байна. Үүнээс бүртгэлгүй, визийн зөрчилтэй  17,075 иргэн байна. 2024 онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барсан ба үүнээс үйлдвэрийн болон автын ослоор 8, амиа хорлосон 6, бусад нь өвчний улмаас нас барсан бөгөөд 917 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон.

Тус улсад Монгол Улсын 23 иргэн хорих ял эдэлж байгаа бөгөөд 18 иргэн урьдчилан хорих төвд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд саатуулагдаж байна.

2023 онд БНСУ-д эмчилгээний шугамаар 22,080 иргэн (Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бодит тоо буюу давхардсан тоог хассан) давхардсан тоогоор 71,281 иргэн үйлчилгээ авсан бөгөөд энэ нь нийт гадаадын 605,768 өвчтөний 3,6 хувь эзэлж байна. 

2024 онд ЭСЯ-ны Консулын хэлтэс 9 төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээг 8,915 иргэнд үзүүлж, итгэмжлэл 10,543, хуулбар орчуулга 11,147, гарын үсэг баталгаажуулалт 512, нийт 22,202 нотариатын үйлдлийг гэрчлэн, Консулын хэлтсийн шуурхай утсанд хандсан 5,200 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14