Dark Light
Нийгэм | 2025-01-17

МОНГОЛЫН СУРГУУЛИУДАД IPAD БЭЛЭГЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Чиба Технологийн их сургуулиас Монголын сургуулиудад iPad бэлэглэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ дагуу Чиба Технологийн их сургуульд хэрэглэж байсан 550 ширхэг iPad-г бүрэн шинэчлэн, Улаанбаатар хот болон Архангай аймгийн ЕБС-иудад бэлэглэхээр болсон бөгөөд KDDI компани тээврийн зардалд нь дэмжлэг үзүүлжээ.

Ёслолын арга хэмжээнд Чиба Технологийн их сургуулийн захиргааны албаны дарга Огава Ясүо, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар санамж бичигт гарын үсэг зурж, Элчин сайд М.Игавахара, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал, Чиба Технологийн их сургуулийн Зөвлөх, Элчин сайд асан Т.Шимизү нар оролцсон бөгөөд энэхүү бэлгийг үр дүнтэй ашиглан, хүүхдийг боловсролд тэгш, хүртээмжтэй хамруулах, чанартай боловсрол эзэмшихэд нь тус болохыг хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14