Dark Light
Нийгэм | 2025-01-17

СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТОМИЛОГДОВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Үндэсний Статистикийн Хорооны Зөвлөлийн гишүүнээр И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нар томилогдож, ҮСХ-ны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Үндэсний Статистикийн Хорооны Зөвлөлийн гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоол болон томилогдсон гишүүдийг биечлэн танилцууллаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, УИХ-ын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагын удирдлагын баг бүрэлдэхүүнийг томиллоо” гэв.

Мөн энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон стратеги төлөвлөгөө, хууль эрх зүйн орчин, шинээр хэрэгжүүлж буй онцлох ажлууд, салбарын боломж, сорилтын талаар танилцуулсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14