Dark Light
Нийгэм | 2025-01-19

ХОТЫН ГАДНА ТОЙРОГ ЗАМ, ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫГ ХАВАР ЭХЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2025 онд хоёр онцлох төслийг эхлүүлээд буй. Өчигдөр/2025.01.18/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ХУД-ийн IV хороонд ажиллалаа.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “26 километр гаруй урттай нэгдүгээр тойрог зам Наадамчдын замаас урагшаа нисэхийн хурдны замтай холбогдох бол хойшоо “Өнөр” хороолол, Баянхошуу, Сэлбэ, Дарь эх дэд төвүүдтэй холбогдож, цаашлаад Чулуун овооны тойргоос Туулын хурдны замтай нийлэх тойрог зам юм.

Эхний ээлжид тус тойрог замын эхлэл болох Наадамчдын зам дээгүүр баригдах 6 эгнээ, 4 талдаа эргэлттэй гүүрийн тендерийг ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр зарлана.

Мөн зургаадугаар сард тус гүүрнээс үргэлжлэх 26 километр тойрог замын тендерийг зарлахаар ТЭЗҮ-ийг боловсруулаж байна. Туулын хурдны замын хувьд бид одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ны өдөр олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөөд байна” гэв.

Түүнчлэн Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг мөн дөрөвдүгээр сард эхлүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10