Dark Light
Нийгэм | 2025-01-19

"АНХДАГЧДЫН ЦОМ" ГҮЙЛТИЙН ЦАНЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Анхдагчдын цом 2025" гүйлтийн цанын нээлттэй тэмцээнийг жил бүр уламжлал болгон 5 дахь жилдээ Булган аймгийн Тэшиг сумын Харгал нууран дээр зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг болон Тэшиг сумын удирдлагууд, хүндэт зочид оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Энэ удаагийн тэмцээнд Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгаас тамирчид оролцож байна. Өсвөр үеийн гурван насны ангилалд 48, насанд хүрэгчдийн төрөлд 22 нийт 70 тамирчин хурд хүч, тэсвэр тэвчээр сорин өрсөлдөж байна.

Тэмцээн нэгдүгээр сарын 16-18-нд болж байгаа бөгөөд өнөөдөр дуусах юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10