Dark Light
Нийгэм | 2025-01-20

550 IPAD ХАНДИВЛАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн санаачилгаар Японы Чибагийн технологийн их сургуулиас Улаанбаатар хотын гэр хорооллын арван сургууль болон Архангай аймгийн алслагдсан зургаан сумын сургуулиудад  550 iPad хандивласныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авлаа. Тээвэрлэлтийн зардлыг Японы “KDDI” корпорац (Мобиком) ивээн тэтгэсэн ба талууд цаашид тус үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх санамж бичгийг байгуулав. 

Санамж бичигт Чибагийн технологийн их сургуулийн захиргааны албаны дарга Огава Ясүо, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гарын үсэг зурж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Чибагийн технологийн их сургуулийн зөвлөх, Элчин сайд асан Шимизү Такэнори нар оролцон, энэхүү бэлгийг үр дүнтэй ашиглаж, хүүхдийг боловсролд тэгш хамруулах, чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшихэд нь тус болохыг хүслээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14