Dark Light
Нийгэм | 2025-01-21

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛООР 87 ХҮН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хурлаа хийж, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх 2025-2028 оны төлөвлөлтөө хэлэлцэж, гишүүдийн саналаар дэмжлээ.

Сүүлийн 5 жилд Монгол Улсад нийт 2124 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн.

2024 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 712 тохиолдол бүртгэгдэж 87 хүн нас барсан нь 2023 онтой харьцуулахад 49 хувиар өссөн харамсалтай тоо байна.

Осолд өртөгсдийн 71.6 хувь нь эрэгтэйчүүд. Дийлэнх осол нь уул уурхай, батлан хамгаалах, барилга, тээвэр, агуулахын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд бүртгэгджээ.

Цаашид эрүүл, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. 2025-2028 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулиа шинэчилж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог сайжруулж, хөдөлмөрийн эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийг сайжруулж, эрдэм шинжилгээ судалгаа, статистикийг хөгжүүлэх, салбар бүрд мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх үндэсний тогтолцооны шинэчлэл хийнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00