Dark Light
Нийгэм | 2025-01-21

ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ОЙРТЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Тус ажлын хүрээнд 2024 онд Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн бүх хороо буюу 65 хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлээд байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд буюу 43 хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрч иргэд хорооны зохион байгуулагчаасаа төрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ.

Ингэснээр иргэд “ХУРДАН” цэгээс:

• Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

• Иргэний үнэмлэхийн лавлагаа

• Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

• Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

• Жолоочийн лавлагаа, мэдээлэл

• Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах

• Жолоодох эрхийн оноо

• Шинжилгээний хариу авах

• Зээлийн мэдээллийн лавлагаа

• Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

• Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаанаас гадна иргэний үнэмлэх дахин авах, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг нэг дороос, цаг алдахгүй, хүндрэл чирэгдэлгүй, харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байна.

Сонгинохайрхан дүүрэг нь нийт 350 мянга гаруй хүн амтай, 80 мянга гаруй өрхтэй, 26 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамгийн их хүн амтай дүүрэг гэдгээрээ онцлог юм.

Тус дүүрэгт “ХУРДАН” цэг байгуулагдахаас өмнө Партизан, Эмээлт, Найрамдал, Орбит, Тахилт гэх мэт төвөөс алслагдсан хороодын иргэд төрийн үйлчилгээг авахын тулд 2-3 цагийг түгжрэлд зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас төрийн үйлчилгээг авч цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой боллоо.

Одоогийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нийслэлд 144 байршил, орон нутагт 296 байршил буюу Монгол улсын хэмжээнд 440 байршилд байгуулагдсан байгаа бол хилийн чанадад Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи, Итали, Казахстан, Канад, Кувейт, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Тайланд, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдаад байна.

Мөн төрийн үйлчилгээг одоогоор И-Монгол гар утасны аппликэйшн, И-Монгол веб хуудас, “ХУРДАН” цэг, хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, “ХУРДАН” киоск машинаар үзүүлж байгаа бөгөөд цаашид өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00