Dark Light
Нийгэм | 2025-01-21

БАЙЛДАГЧ НАР БААТРУУДТАЙ УУЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар өнөөдөр ард олноо төрийн торгон цэргийн хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочилж цэрэг-эх оронч үзлийг бадраасан, Монгол эр хүний эрхэмлэх ёсон, уламжлалт ёс заншлыг сурталчлан таниулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар ахмад уран бүтээлчид маань амьдралын гэгээн хайрын түүхээ, эх оронч үзэл, хандлага, тусгаар тогтнол, үндэсний дархлааны талаар үнэт сургаалыг бие бүрэлдэхүүнд хүргэлээ.

Энэ үеэр хөдөлмөрийн баатрууд ангийн бие бүрэлдэхүүний мэндчилгээг тухлан болгоож, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит алдрын тасалгаагаар зочилж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээсэн юм. 

Арга хэмжээний төгсгөлд захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Г.Аззаяа цаашдын уран бүтээлд нь амжилт, амьдралд нь эрүүл мэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж дурсгалын зүйл гардууллаа.     

                                       Ахмад Т.ДЭЛГЭРМАА

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00