Dark Light
Нийгэм | 2025-01-23

"СААРАЛ ЖАГСААЛТ"-ААС СЭРГИЙЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хурал ХЗДХЯ-нд боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Үндэсний зөвлөлийн дарга О.Алтангэрэл хэлэхдээ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас хяналтад байх орнуудын “Саарал жагсаалт”-д Монгол Улс дахин орох эсэхийг шийдвэрлэх чухал үе ирж байгааг онцлоод дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд хийж буй ажлуудаа цаг алдалгүй эхлүүлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгалаа.

Тус хурлаар өмнөх хурлын шийдвэрийн биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбараар дамжуулан мөнгө угаах эрсдэлийн нөхцөл байдлын талаар гишүүдэд танилцууллаа. 

Түүнчлэн олон улсад авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ болон Монгол Улс дахь хууль, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн дараагийн шатны үнэлгээг эхлүүлж, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийн дагуу үр дүнтэй байдлын үнэлгээ хийх, Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тушаалын төслийг хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14