Dark Light
Нийгэм | 2025-01-24

СУУДЛЫН МАШИН МӨСӨНД ЦӨМӨРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Гахайн даваа” гэдэг газар, Дэлгэрмөрөн голд /аймгийн төвөөс урд зүгт 7 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ суудлын автомашин мөсөнд цөмөрсөн дуудлагыг нэгдүгээр сарын 23-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход ''ML320'' загварын суудлын автомашин Дэлгэрмөрөн голын мөсөнд зүүн талын 2 дугуйгаараа цөмөрч орсон байдалтай байсныг 2 цаг 7 минут ажиллан татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19