Dark Light
Нийгэм | 2025-01-24

ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 01 дүгээр сарын 24-нөөс 02 дугаар сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч,  ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Хур тунадас: 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 02 дугаар сарын 01, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 26-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 02 дугаар сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -31...-36 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -35....-40 градус, өдөртөө -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: 25-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -32...-37 градус, бусад хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. 29, 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10