Dark Light
Нийгэм | 2025-01-24

НАЛАЙХЫН ХААГДСАН УУРХАЙГ НӨХӨН СЭРГЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүгд Найрамдах Солонгос Улсын буцалтгүй тусламжаар Налайх дүүргийн хаагдсан уурхайг нөхөн сэргээх төслийг эхлүүллээ. 

Тодруулбал, “Нүүрсний хаагдсан уурхай орчмын тогтвортой хөгжлийн орчныг бүрдүүлэх замаар ногоон үйлдвэрлэлийн инновацын орчныг бий болгох” төслийн удирдах хороо хуралдаж, хийх ажлаа төлөвлөв. 

Тус төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ.

- Уул уурхайн нөхөн сэргээлт-Налайх дүүргийн хаагдсан уурхай орчмын 10 орчим газрын нүүрсний уурхайн бүтээн байгуулалтаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах, хөрсний суулт хотойлтыг нөхөн сэргээж орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах;

- Ногоон үйлдвэрлэл- Цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ухаалаг хүлэмж, мод үржүүлэг зэргийг багтаасан хөдөө аж ахуйн болон ойн аж ахуйн хосолсон байгууламж барих;

Чадавхыг бэхжүүлэх- Солонгос улсын уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлагыг нутагшуулах, төслийн хүрээнд бий болсон байгууламжуудыг ажиллуулах мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг ажлуудыг 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29