Dark Light
Нийгэм | 2025-01-28

ГАЛ УНТРААХ АНГИЙН НЭГ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын аврах 63 дугаар ангийг зорин очлоо. Өглөөний 08:30 цагт ээлж солилцдог аж. Хоёр салаа гадаа гаднах талбайдаа нэгдэж, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөө бүрэн эсэхийг шалгаад, ээлж хүлээн авч буй салаа нь бичиг баримтаа шалгуулаад, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө авсан дэвтэр гарын үсэг зураад дараагийн хуваарьт ажиллагаандаа ордог байна. Ингээд өглөөний бэлтгэл эхлэв. Эхлээд 15 минут гуйх даалгавар салаан даргын туслах Б.Бямбазориг өглөө. Энэ хооронд бид дотогшоо орж танилцав. Буцаж гараад аврагчид хоёр давхарт буцашгүй аюулд нэрвэгдсэн иргэнд туслах даалгавар өглөө. Машинаасаа хоолойгоо татаж, шатаа угсраад хормын төдийд дээшээ гарч, аюулд өртсөн иргэнд тусламж үзүүлэн бууж ирсэн нь 02:30 секунтын хооронд амжуулав. 

Ингээд дасгал цааш үргэлжлэв. Нэг цагийн дараа дасгал дуусаж, аврагчид машины бүрэн бүтэн байдал тоноглол, эд зүйлсээ шалгаад буцаж анги руу орлоо. Цэвэрлэгээний цаг эхлэв гал унтраах аврах ангийн арван хэдэн эрчүүд бүгд л яах ийхийн зуургүй тэр том талбайг цэвэрлээд, гялалзуулаад цэв цэвэрхэн болгочихлоо. Галын дохио ирэхэд бүгд өмсөөд гарахад бэлэн хувцас нь машиныхаа ард талд өрөөстэй. Урд нь галын нэгдүгээр, хоёрдугаар машин. Нэмэлт хүч хэрэг болбол гурав, дөрөвдүгээр машин бэлэн жагсжээ. 

Хойд салаан даргын өрөө, ээлжийн ахлагчийн өрөө, нярвын өрөө, амрах өрөө гээд зэрэгцээ хаалгануудтай. Нарийн коридороор хоёр тийш салаад гал тогооны өрөө, эсрэг талд нь амрах өрөө, хүүхдийн өрөө, душ, саун, угаалгын өрөө гээд хүний хэрэгцээтэй зүйл бүгд бүрэн. Хонгилын нөгөө үзүүрт дуудлага хүлээн авагчийн өрөө байрлажээ. Ингээд ээлжинд гарч буй жолооч, салаан даргын туслах нар нярваас машины түлшээ авахаар явав. Хэр их түлш өдөрт зарцуулдгийг асуухад өдөр болгон машиныхаа банкийг дүүргэнэ. Хэдэн галд гарснаараа тооцогдоно гэв. 

Ингээд үдийн хоолны цаг болж салааныхан өөрсдийн гараар хийсэн цуйвангаар биднийг дайлав. Онцгой цуйван жаахан тослог. Гэхдээ дан эрчүүд гараараа гурилаа зуурч, хайран бэлдсэн. 

Үдийн сургалтын цаг болж салааныхан бүгд сургалтдаа орлоо. Ингээд амрах цаг эхлэв. Амрах өрөөнд зурагт, буйдан гээд өөрсдийн амралтдаа зориулан тухтай орчныг бүрдүүлжээ. Энэ хугацаанд алба хаагчидтай хэсэг ярилцахад бүгд л албаараа хамт олноороо бахархдаг тухай ярив. Харин хамгийн хүнд гал түрүү жил Дүнжингарав худалдааны төвийн уулзварт болсон газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн осолд гурван алба хаагч зэрэг амиа алдсанд бүгд харамсан хамтран зүтгэгчдээ дурсаж байсан юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29