Dark Light
Нийгэм | 2025-01-28

"МӨНГӨН БАЙТУГАЙ ШААЗАН АЯГА Ч АВААГҮЙ"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй таван хүний төрсөн өдрийг тэмдэглэж, мөнгөн аяга бэлэглэсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. Тухайн асуудлаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тайлбар хийлээ. 

Тэрбээр: "Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно. Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан. Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэв 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14