Dark Light
Нийгэм | 2025-01-28

ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ БАЙГУУЛАХАД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2025.01.29 / ЛХАГВА ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ ШАР НОХОЙ ӨДӨР 

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна 

Наран ургах, шингэх: 08:23-17:47 

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Төмөр 

Аргын тооллын нэгдүгээр сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 30, Яруу эгшигт одтой, шар нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 08:23-17:47. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14