Dark Light
Нийгэм | 2025-01-30

ТЭМЭЭЧДИЙН БАЯР БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монголын нүүдлийн соёлт бэлчээрийн мал аж ахуйн нэгэн төрөл болох тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бататган сайжруулах, соёл, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлж, иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор “Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг ирэх хоёрдугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулна.

Ат, тайлаг, торомны уралдаан, буухиа уралдаан, тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болно. Түүнчлэн “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанаас бүрдэх тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнд Монгол Улсын хэмжээнд тэмээчдийг харьяалал харгалзахгүй нээлттэй оролцуулах юм байна.

Мөн “Тэмээн поло”, ойрын зайн уралдаан, тэмээний сэдэвт дуу, шүлэг, Соёлын биет бус өвийн ай савын тайзны үзүүлбэрийн тэмцээн, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр “Шилдэг сум” шалгаруулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14