Dark Light
Нийгэм | 2025-02-02

Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна.

Их эзэн Чингис хааны байгуулсан Эзэнт гүрний гал голомтыг сэргээж, язгуурын төр улсаа тунхагласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын гарамгай баатар, Ардын хувьсгалыг манлайлсан анхны долоогийн нэг, цогт эх оронч, Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Нийслэл хүрээний Амгаланбаатар хотноо мэндэлсэн, Монголын ард түмний дундаас төрсөн гарамгай хүн билээ. 

Ардын Засгийн газрын Зоригт баатар, их жанжин Д.Сүхбаатар бол орчин цагийн Монголын төр нийгмийг үндэслэгчдийн нэг төдийгүй Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын тэргүүн эгнээнд явсан төрийн зүтгэлтэн юм. 

Эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг тунхаглан зарласан их жанжин Д.Сүхбаатар нарын зорьсон үйл хэрэг цагийн уртад улам батжиж, ардчилсан Монгол Улс даян дэлхийд данстай, өөдрөг тэмүүлэлтэй яваа нь үр хойчис бидний бахархал мөн.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00