Dark Light
Нийгэм | 2025-02-11

ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГ 50% БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Эрчим хүчний зохицуулах хороо болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэрэглэгчдэд эрчим хүчний зардлаа хэмнэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Ажлын хэсэг өдөр, шөнө, оргил цагийн цахилгааны хэрэглээг тодорхойлж, оргил ачааллын үеийн хэрэглээг бууруулах, гурван тарифт тоолуур ашигласнаар цахилгааны төлбөрт хэмнэлт гаргах, мөн төлбөрийг хэрхэн тооцох талаар хэрэглэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ тохируулан ашиглах боломжийн талаар танилцуулж байгаа юм. 

2025.02.11-ний өдрийн байдлаар:

Цахилгааны хэрэглээгээ шалгуулах хүсэлт ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 1 хэрэглэгчийн амины орон сууц 148 м2 хэмжээтэй, 12 кВт-ын температур мэдрэгчтэй, цахилгаан халаагуурыг 24 цагаар ажиллуулдаг байна. Эрчим хүчний хэмнэлтийн аудиторууд тус амины орон сууцны дулаан алдагдлыг газар дээр нь хэмжихэд байшингийн хана болон дээврийн хэсгээс их хэмжээний дулаан алдагдалтай болохыг тодорхойллоо. Мэргэжлийн хүмүүс хэрэглэгчид дулаан алдагдлыг бууруулах аргуудыг зөвлөж, цахилгааны хэрэглээг 50%-аар бууруулах боломжтой  талаар мэдээлэл өглөө. 

Энэхүү ажил нь хэрэглэгчдийн эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжиж, цахилгааны зардлыг бууруулахад чиглэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00