Dark Light
Нийгэм | 2025-02-11

УЛААНБААТАРТ -7 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 12, 13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2025 оны хоёрдугаар сарын 11-ний 20:00 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 12-ны 20:00 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр -33...-38 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул голын хөндийгөөр -27…-32 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -22…-27 градус байна.

Өдөртөө хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө  хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө  хүйтний эрч суларч -7…-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00