Dark Light
Нийгэм | 2025-02-11

ХУТГА ТУЛГАН БАРАА ДЭЭРЭМДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сүлжээ дэлгүүрт үл таних хүн хутга тулган бараа дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад 20 настай Б-г тус дэлгүүрт ганцаараа ажиллаж байхад нь үл таних 20-25 орчим насны хүн хутга тулгаж iphone 13 promax загварын гар утас, архи согтууруулах ундааны зүйлс дээрэмдэж авсан нь тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Олон нийтийн газар сүлжээ дэлгүүрт зүй бус авирлан бусдын биед халдах дээрэм хийх тохиолдол бүртгэгдэж байгаа тул энэ чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд шөнө оройн цагаар ажиллах тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00