Жил бүрийн 2 дугаар сарын 13-ныг “Дэлхийн радиогийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монголд радиогийн түүх 1930 онд ЗХУ-аас радиогийн тоног төхөөрөмж болон чанга яригч авчирснаар эхэлсэн. "Монгол радио" хоршоо 1931 онд байгуулагдаж, радиогийн нэвтрүүлэгийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 1931 оны 5-р сарын 1-нд анхны радио нэвтрүүлэг эхэлж, 1934 онд өргөн нэвтрүүлэг албан ёсоор явуулж эхлэв.
Радиотой холбоотой сонирхолтой баримтууд:
Эйфелийн цамхагийг радиогийн антенн суурилуулах шаардлагаар буулгалгүй үлдсэн.
Радио холбоо анх 1917 оны Октябрийн хувьсгалд ашиглагдсан.
1942 онд АНУ-ын навахо индианчууд цэргийн радио мэдээг төрөлх хэлээрээ дамжуулсан, япончууд тайлж уншиж чадсангүй.
Радио "broadcasting" гэдэг нэр нь анх тариалалтаас гаралтай.
1939 онд дэлхийн анхны FM радио станц нэвтрүүлэгээ эхлүүлсэн.
Саяхан радио нэвтрүүлэг интернэтээр, хиймэл дагуул ашиглан цацагдах болсон.