Dark Light
Нийгэм | 2025-02-13

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТАНДАРТЫГ ТӨК-УУДАД НЭВТРҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзав.

Уулзалтын үр дүнд төрийн өмчит компанийн реформын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн SDG Impact Standards буюу Тогтвортой хөгжлийн зорилгын нөлөөллийн стандартыг Төрийн өмчит компаниудад үе шаттай нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Төрийн өмчит компаниуд эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлснээр нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг  хөгжүүлэх зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтууддаа хүрэх нөхцөл бүрдэнэ.

Хатагтай Димовска мөн хөгжлийн AGENDA 2.0 буюу ногоон шилжилт, хүний нөөцийн шилжилт, хиймэл оюуны шилжилтийн хүрээнд Монгол Улсын засгийн газартай улам нягт хамтран ажиллахдаа итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14