Dark Light
Нийгэм | 2025-02-13

ХУВАНЦАР САВЫГ ДАХИН БОЛОВСРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд хог хаягдлаас үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эс эс си солюшин” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд долоо хоногийн 6 өдөр ажиллах хог хаягдал цуглуулах явуулын машины тусламжтай дахивар хуванцар савыг цуглуулж, ангилсан дахиврыг бэлтгэх тоног төхөөрөмж бүхий цэг ажиллуулан дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх юм. 

Дараагаар цугларсан хуванцар саваар хүнсний зориулалттай пэт үрэл бий болгон ундаа усны савыг үйлдвэрлэнэ.

“Эс эс си солюшин” ХХК өнгөрсөн онд аймгийн хэмжээнд нийт 90 тонн хуванцрыг татан авч чадсан нь Дархан-Уул аймагт гарч буй хуванцрын хэрэглээний 20 орчим хувь юм. Энэ жил уг ажлын үр дүнг ахиулан 40-46 хувьд хүргэнэ гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14