Dark Light
Нийгэм | 2025-02-13

ДОНТОГЧ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ СТАНДАРТТАЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хорооны энэ оны анхдугаар хуралдаан 02 дугаар сарын 12-нд боллоо. Хуралдаанаар Үндэсний хорооны 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулж, 2025 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн баталлаа. 

Мөн Дэд зөвлөл байгуулсан тухай Зохицуулах зөвлөлийн тогтоолыг танилцуулснаас гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцов. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үндэсний хорооны даргын хувиар хуралдаанд оролцсон Үндэсний хорооны болон дэд зөвлөлийн гишүүдэд хуулиар үүрэг хүлээсэн салбарын яамд, мэргэжлийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх,  согтуурах, мансуурах донтой иргэдийг албадан болон сайн дурын эмчилгээний дараа нөхөн сэргээх, бататгах эмчилгээнд хамруулах “Төв” байгуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болох талаар үүрэг, чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14