Фото зургийг | MPA
Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 361 794 баримт хамрагдсанаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 2
6 орон таарсан 40
5 орон таарсан 384
4 орон таарсан 4397
3 орон таарсан 43378
баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм. Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Сэлэнгэ, Дорноговь, Баянхонгор, Дундговь аймаг +37%, Сүхбаатар аймаг +36%, Архангай аймаг +35% байлаа.Та бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.