Фото зургийг | Гандантэгчэнлин хийд
Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийдийн урилгаар морилсон Энэтхэг дэх Брайвүн Гоман дацангийн 81 дүгээр хамба, эрдэмт лам Жигмэджамц дээдэс МБШИС-ийн танхимд сүсэгтэн олонд зориулан номын айлдвар өргөж, номын хур буулгалаа.
Энэхүү номын айлдвар нь шашин, гүн ухааны мэдлэг түгээх, буддын сургаалийг олон нийтэд хүргэх чухал үйл ажиллагааны нэг байлаа. Сүсэгтэн олон айлдварт оролцож, номын шимийг хүртсэн бөгөөд энэхүү арга хэмжээ нь сэтгэлийн амар амгаланг түгээх, оюуныг гэгээрүүлэхэд хувь нэмэр оруулсан онцгой үйл явдал боллоо.
Номын үйлс дэлгэрэх болтугай!
Эх сурвалж
| Гандантэгчэнлин хийд
|