Dark Light
Нийгэм | 2025-03-19

УЛААНБУРХАНЫ 62 ДАХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2025 оны гуравдугаар сарын 19-ний 22:00 цагийн байдлаар нийт улаанбурханы  лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна. 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдлаа. Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна. 
 
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ  улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.                                        Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00