Dark Light
Нийгэм | 2025-03-25

Д.АМГАЛАН: ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ 1.2 САЯ ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Фото зургийг | mpa.mn

НЗДТГ-ын дарга Д.Амгалангаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. Тэрээр:

-Засгийн газрын тогтоолын дагуу төрийн албан хаагчдын цалинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Мөн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрээр 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон. Энэ нь инфляцийн өсөлт болон иргэдийн бодит орлогын бууралтыг харгалзан үзэж гаргасан шийдвэр юм. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн 2022 оноос мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуульд зааснаар хороод хэсгийн зохион байгуулалттай байхаар тусгагдсан. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас (ИТХ) хэсгийн зохион байгуулалтыг тогтоож, хорооны Засаг дарга нь хэсгийн ахлагчдыг томилдог болсон.

-Хэсгийн ахлагчдын урамшуулал, орлого нэмэгдэж байгаа юу?

-Тийм. Хэсгийн ахлагчид төр захиргааны бодлого, шийдвэрийг иргэдэд хүргэх, төр-иргэний итгэлцлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг. 2023 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу нэг сая төгрөгийн урамшуулал авч байсан. Одоо энэ цалинг 20 хувиар нэмэгдүүлж, 1.2 сая төгрөг болгох асуудлыг хэлэлцүүлж байна.

-Нийслэлийн өмчит компаниудын цалин, санхүүжилтийн талаар ямар өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байна вэ?

-Төрийн хэмнэлтийн хууль, төсвийн сахилга батыг хангах шаардлагатай тул нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компаниудын цалингийн хэмжээнд судалгаа хийсэн. Судалгаагаар цалингийн хэмжээ эрс тэс ялгаатай байгааг тогтоосон. Зарим компаниудын гүйцэтгэх удирдлагын цалин 9 сая төгрөгт хүрч байсан. Иймд НИТХ-аас цалингийн дээд хязгаарыг тогтоож өгөхөөр тогтоолын төсөл хэлэлцүүлж байна.

-Энэ тогтоолын төсөл хэрхэн хэрэгжих вэ?

-НИТХ-аас гаргах тогтоолын төсөлд нийслэлийн өмчит компаниудын удирдах ажилтнуудын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (792 мянган төгрөг)-ийг 5 дахин үржүүлсэн дүн буюу 3 сая 960 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар заасан. Үүнийг хууль эрх зүйн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлүүдэд чиглэл болгож өгөх юм.

-Энэ өөрчлөлт нийслэлийн төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 204 хороонд 1955 хэсгийн ахлагч ажиллаж байна. 2025 оны төсөвт хэсгийн ахлагчдын урамшууллыг нэмэгдүүлэх санхүүжилтийг тодотгосон. Үүнд нийт 3.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай болж байгаа. Энэ хөрөнгийг төсвийн тодотголд тусгаад явж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11