Аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан цахимаар хуралдаж байна. Тэрбээр аймаг орон нутгийн ой, хээрийн түймэр, шар усны үер, байгалийн онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, арга хэмжээний мэдээллийг сонсов. Мөн гал түймрийн эрсдэлтэй бүс нутагт хөдөлгөөнт бүлэг ажиллуулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцэж байна.
Нийгэм | 2025-03-25
Сэтгэгдэл бичих