Dark Light
Нийгэм | 2025-03-25

ЗАСГИЙН ГАЗАР НҮБ-ЫН ХАМТАРСАН УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Гадаад харилцааны яаманд болов. 
Хамтарсан удирдах хорооны хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар хамтран даргалж, хуралдаанд тус хорооны гишүүдээс гадна манай улсын хөгжлийн түншүүдийн төлөөлөл урилгаар оролцов. 
Хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн 2024 оны хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгарч буй бэрхшээл, 2025 оны ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, гишүүд, оролцогчид байр сууриа илэрхийлэв. 
Хуралдааны үеэр хамтарсан хорооны гишүүд Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ НҮБ-ын системийн байгууллагууд үйл ажиллагаа, нөөц санхүүгээ илүү уялдуулж ажиллахыг зөвлөмж болгов.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11