Dark Light
Нийгэм | 2025-03-25

НИЙТ НУТГИЙН 30 ОРЧИМ ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Малчин, Зүүнхангай, Зүүнговь, Завхан, Давст, Бөхмөрөн, Баруунтуруун, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Жаргалантад 16-20 см, бусад нутагт 1-15 см хүртэл зузаан цастай байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур баруун аймгуудын ихэнх нутгаар дунджийн орчим буюу түүнээс хүйтэн, бусад нутагт дунджаас 1.1-6.2 градусаар дулаан, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
Эх сурвалж: ЦУОШГ 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00