“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй.
Тэгвэл гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрөөс Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтголын ордонд 19.00 цагаас тоглож эхлэх гэж байна.
Мөн энэ өдөр 14:00 цагаас “Амьдрахуй” хэлэлцүүлэг зохион байгуулж, Дорнын ард түмний амьдралын ухаан, орчин үеийн театрын чиг хандлагын талаар ярилцах аж.
“Амьдрахуй” хэлэлцүүлэгт:
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, “CBCT” буюу нигүүлсэлд суурилсан танин мэдэхүйн хөтөлбөрийн багш, гэвш А.Батцэнгэл
Philosophy.mn, “UXER Publishing”-ын үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр
“Тагтаа” хэвлэлийн газрын захирал, зохиолч, орчуулагч Б.Баясгалан
Боловсролын сайд П.Наранбаяр
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
Зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана
Trends.mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн
Шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н. Ууганбаатар
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Батсайхан
Театр судлаач, жүжигчин Т.Өөдөө нар оролцох юм.