Фото зургийг | MPA
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 3 дугаар сарын 24-25-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Иргэн Б.Д: Зорчигч тээвэр-1 ОНӨААТҮГ-ын 2158 УЕН улсын, 1-158 гарааш дугаартай автобусны жолооч Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзварт суудлын машины толь шүргэчхээд бууж ирэн, зүй бус үг хэллэгээр дайрч доромжлон, нудран зодчих шахлаа. Арга хэмжээ авч хариу өгнө үү. Шийдвэрлэлт: 1-158 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад суудлын жижиг автомашин автобусны буруу талаас орж ирэн толио шүргүүлэн настай эрэгтэй, дунд орчим насны 2 эмэгтэй автобусны жолооч руу болон зорчигч нар луу хэрүүл хийн дайрч байгаа нь харагдсан. Жолооч настай эрэгтэйн биед хүрээгүй.
Иргэний гомдол: Иргэн М.Х: Ч:7 Нисэх-Ард кино театр чиглэлийн 3-063 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд анхаарч арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тус автобус баазын диспетчер Хонгорт мэдээллийг дамжуулж, гомдол гаргагчтай холбогдон эргэж мэдэгдэхийг хэлсэн.
Иргэний гомдол: Иргэн Д.Д: Ч:16 Баруун салааны шинэ-10 хороолол чиглэлд явж байгаа 11-088 гарааш дугаартай автобусны жолооч цонхоороо цэрээ хаяад байхаар нь шаардлага тавьсан хүлээж авахгүй хэл амаар доромжилсон арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тус автобус баазын диспетчер Хонгорзулд мэдээллийг дамжуулж, гомдол гаргагчтай холбогдон эргэж мэдэгдэхийг хэлсэн.
Иргэний гомдол: Иргэн А.Г: Ч:33 Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог чиглэлд явж байгаа 1-114 гарааш дугаартай автобус хүнээ авахгүй явсан. Орой болохоор хүнээ авахгүй ингээд явах юм ямар учиртай юм бэ?
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-114 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан гэх зөрчлийг шалгаж ашиглалтын албаны дарга Жанчивсэмбэд мэдэгдэж дутагдал гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн З.А: Ч:21Б чиглэлийн 5-238 гарааш дугаартай автобус 18:30 цагийн үед 25-р эмийн сангаас буцаж явахгүй Вокзал ороод бууна гэсэн. Дараагийн автобусаа харах гээд апп харахад 5-238 хойшоо Дэнжийн 1000 тал руугаа явж байсан.
Шийдвэрлэлт: 5-238 гарааш дугаартай автобусны жолооч Ч.А-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Иргэн Ж.Э: Ч:70 ТЭЦ3-Бөмбөгөр-Ард кино театр чиглэлийн 1-129 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-129 гарааш дугаартай камерын бичлэгийг шалгахад тамхи татаагүй байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу байсан.