Dark Light
Нийгэм | 2025-03-25

ТӨМӨР ЗАМЫН НҮҮРСНИЙ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 50 ХУВИАР БУУРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. 
2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм. 
Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад очиж ажиллан хэд хэдэн чухал шийдвэрийг гарган ажиллаж байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувиар бууруулах, “Уул уурхайн биржийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02