Dark Light
Нийгэм | 2025-03-25

СХД-ИЙН ЗОГССОН БОЛОН УДААШИРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2017 оноос хойш санхүүжилт зогссон, гүйцэтгэгч сонгон шалгараагүй, газар чөлөөлөлтийн ажил зогссон, төсөв хасагдсан, дулааны шугам сүлжээ тавигдаагүй, нэмэлт санхүүжилт шаардлагатай, улсын комисс хүлээж аваагүй, газрын маргаантай зэрэг асуудлаас үүдэлтэй 62 хөрөнгө оруулалтын ажлууд зогссон болон удаашралтай байна.

Тодруулбал сургууль, цэцэрлэг 24, тохижилтын ажил 14, авто зам 9, барилга байгууламж 9, орон сууцны фасад засвар 3, ус түгээх байр 2, гэрэлтүүлэг 2 нийт 62 хөрөнгө оруулалтын ажил царцсан байгааг холбогдох хэлтсээс тайлбарлав.

Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төлөөлөл оролцож зогссон болон удааширсан хөрөнгө оруулалтын ажилд тайлбар хүргэлээ. Мөн 43 хорооны Засаг дарга нар оролцож бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компаниудын төлөөллөөс зарим тодруулга мэдээллийг авлаа.

Уулзалтын үеэр гүйцэтгэгч компаниудын зүгээс нэмэлт санхүүжилт шаардлагатай, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагаас зөвшөөрөл, бичиг, шийдвэрийг гаргаж өгөхгүй хугацаа алдаж байгаа шалтгаан тайлбарыг хэллээ.

Үүнтэй холбогдуулан  Дүүргийн Засаг дарга холбогдох яам, агентлаг байгууллагуудад зохих шаардлагыг хүргүүлж хөрөнгө оруулалтыг ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02