Dark Light
Нийгэм | 2025-03-25

ЭЛЧИН САЙД КЭЙТИ СМИТТЭД “АЛТАН ГЭРЭГЭ” ГАРДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смиттийг албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. 
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш Австрали Улстай улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж улмаар “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд шат ахиулахаар талууд ажиллаж байгааг сайшаан тэмдэглэв. 
Мөн Элчин сайд К.Смитт богино хугацаанд идэвх зүтгэл гарган ажиллаж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсанд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны тогтсон уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын ажил үйлст нь амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэв. 
Элчин сайд К.Смитт Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, ялангуяа боловсрол, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт шат ахиж буйд сэтгэл өндөр байгаагаа онцлоод Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжлэг үзүүлсэн Гадаад харилцааны яамны нийт удирдлага, албан хаагчдад талархал илэрхийлэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00