2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Худал хуурмаг хүмүүс хүрээлэлд тань ихэснэ. Буруу хүмүүсийн сайхан үгэнд орж болохгүй. Эргэн тойрны уур амьсгал сөрөг болсноор дотно харьцаанд хагарал гарах магадлалтай. Таны тэсвэр зарим үед дуусаж буй мэт санагдана. Та ууртай байсан ч өнгөн дээрээ хатуурхаж болохгүй. Дотоод мэдрэмжээ хурцаар илэрхийлэх хариу үйлдэл тань бүр ч том асуудал үүсгэнэ. Бодлогогүй, огцом байдлаар эргэн тойрныхондоо муу үг бүү хэл.
Үхэр: Эрч хүч, ур чадвараа харуул. Гэрээ хэлэлцээрийн нөхцөлийг болгоомжтой авч үзээрэй. Таны хайхрамжгүй байдал ямар нэгэн томоохон асуудал үүсгэж болзошгүй. Хайр дурлалын хувьд одтой азтай байж сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ учрах болно. Өөрийн зүрх сэтгэлийг сайн сонс. Хуурамч дүр гаргах хэрэггүй. Энгийн байгаа байдал тань олон хүнд таалагдана гэдгийг санаж яваарай.
Ихэр: Мэргэжлийн чиг хандлага сайн байх тул ажил хэрэгч чадвараа нээн харуул. Өөртөө байгаа сайн зан чанар, мэдлэг чадвараа бусдад харамгүй зориул. Хариуд нь та таатай харилцаа, нэр төр олж авна. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч хэцүү асуудлын учрыг олох болно. Шинэ санаачилгаа бусдад танилцуулах сайн үр дүн гаргана. Гэхдээ мэдээж бүх хөзрөө дэлгэх болоогүйг санаарай.
Мэлхий: Үр хүүхэд болон ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуул. Хувийн асуудлаа хоорондоо илэн далангүй ярьснаар, сэтгэлд буй айдас түгшүүрээс ангижрах болно. Үнэн эх сурвалжтай мэдээлэл олж авах боломж гарна. Ажил хэрэгтээ гаргах шийдвэрт энэ мэдээлэлд хийсэн задлан шинжилгээг сайн ашигла.
Арслан: Хэрвээ үйл ажиллагаагаа хэвийн байлгах арга хэмжээ авах бол яаран төсвөө танах хэрэггүй. Сайтар тунгааж, зөв шийдвэр гарга. Шинэлэг бөгөөд сонирхолтой хүмүүстэй танилцвал эерэг эрч хүчийг авна. Ажигч хичээнгүй хүмүүс сонирхолтой адал явдалтай учирна. Мөн авхаалж самбаатай байдлаа сайн ашиглах үе. Ажлын арга барилаа дараагийн түвшинд аваачиж дээшлүүлэх боломж гарч байна.
Охин: Санхүүгийн асуудалд хариуцлагатай ханд. Ямар нэг хөрөнгө оруулалт хийх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эд хөрөнгөө даатгуулах зэрэг саналуудыг анхааралтай хянаж үз. Зарим зүйл дээр төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй болно. Мөнгөний хойноос хэт хөөцөлдөх нь таны амьдралын үндсэн зорилго биш гэдгийг байнга сана. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө их хэрэг болно.
Жинлүүр: Од эрхэс таны унаган авьяас, төрөлх чадварыг идэвхжүүлэх өдөр. Зохиол бүтээл туурвих хүмүүсийн ажил амжилттай байна. Аз туршсан, төлөвлөгөөгүй ажлаас зайлсхий. Аз хүлээхээс илүү хөдөлмөрлөвөл хувь тавилан сайнаар эргэх ивээлтэй байна. Баяр хөөртэй сайхан амьдралыг та хүснэ. Гэр бүлийн амьдралд чухал үйл явдлууд тохиолдоно.
Хилэнц: Гаднын нөхцөл байдал сайнгүй байгаа ч дэлхий сөнөхгүй тул бодсон төлөвлөгөөгөө үргэлжлүүлэх л хэрэгтэй. Өөртөө итгэх байдал дээшлэх тул уран бүтээлч хүмүүсийн ур чадвар тодрон гарч байна. Бусдыг татах чадвар болон дур булаам байдал тань дээшилнэ. Ямар нэг зүйлийг өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхлүүл.
Нум: Ажиллах цагийн хуваариа өөрчлөх хэрэггүй. Харин чухал уулзалт бүү товло. Бусдын сайхан амлалтад хууртахаас болгоомжил. Эрсдэлтэй зүйлээс эелдгээр татгалз. Мөнгөний асуудал дээр бусдад бүү итгэ. Ойлгомжгүй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглахыг хичээ. Гэхдээ амьдралынхаа үнэт зүйлийн төлөө шаардлага гарвал тэмцэхэд бэлэн байгаарай.
Матар: Өдөр тутмын ажилдаа хяналт тавь. Хэт холын зүйлд сэтгэлээ бүү чилээ. Сэтгэл хямраасан бүх асуудлыг мартах хамгийн сайн арга бол бясалгал хийх, иогоор хичээллэх зэрэг юм. Энэ нь таныг сэтгэлийн хаттай, ноён нуруутай байхад тусална. Учир шалтгаан мэдэгдэхгүй бие хямарвал хоолны зөв дэглэм барь. Удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа буцаж орно.
Хумх: Өнөөдөр төлөвлөгөөгүй зүйлээ битгий хийгээрэй. Болзоонд явах гэж байгаа бол урьдчилан төлөвлөгөө боловсруул. Хайр дурлалын амьдралд эргэлт гарна. Өөрийн зөн мэдрэмжээ сайн сонс. Ажил хэргийн хамтын ажиллагаа эхлүүлэх хэрэгцээ гарна. Гэхдээ зарим хүмүүс итгэл алдаж, урам хугалж мэднэ. Аливаа үйл явдалд авах гээхийн ухаанаар хандаарай.
Загас: Дотоод мэдрэмж зөн билиг нэмэгдэнэ. Уран бүтээлч хүмүүс төсөөлөл ихтэй байх бөгөөд түүнийгээ бусдад ойлгомжтой илэрхийлэх чадвар тодрон гарч ирнэ. Цагийг сонирхолтой хүнтэй хамт өнгөрүүлэх боломж гарна. Хэрэгтэй мэдээлэл хүлээн авах бэлэн бай. Олны анхааралд байх нь танд тааламжтай сэдэл төрүүлнэ.