Dark Light
Нийгэм | 2025-03-25

ХУУЛЬ БУСААР ГЯНТБОЛД ОЛБОРЛОСОН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах, хахууль өгөх, хахууль авах, битүүмжилсэн эд хөрөнгө устгах гэмт хэргүүдэд нэр бүхий 18 шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүх 2025 оны гуравдугаар сарын 12-19-ний өдрүүдийн хооронд хянан хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нараас шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах байр суурийг илэрхийлж, шүүгдэгч Дэ.П хэргийн зүйлчлэл гэм буруу дээр маргахгүй гэх байр суурьтайгаар, шүүгдэгч Г.Э түүнд холбогдох хахууль өгсөн гэх хэргийг хэрэгсэхгүй болгох, ашигт малтмал хууль бусаар олборлох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон үйл баримттай маргахгүй гэх байр суурьтайгаар, шүүгдэгч Монгол Улсын иргэн Р.Б, Б.Ү, Х.Б, Б.Г, С.Ч, Да.П, Г.Б, Г.О, Ж.М, Ж.Ө, Г.Г, Б.С, Г.Н, Г.Э, Оросын холбооны улсын иргэн К.М.А, Г.И.В нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр суурьтайгаар тус тус мэтгэлцэж оролцов.
Шүүх хэргийг Прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж шүүгдэгч Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.С-т холбогдох хахууль авсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж, шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нарт холбогдох гэмт бүлэглэл байгуулах гэх хэргийг, шүүгдэгч Г.Э-д холбогдох хахууль өгөх гэмт хэргийг, шүүгдэгч Р.Б-д холбогдох хахууль өгсөн гэх гэмт хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.Б, Х.Б нарт холбогдох гэмт бүлэглэл мөнгө угаах гэх хэргийн зүйлчлэлийг мөнгө угаах хэргийг байнга үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Б.Ү-д холбогдох гэмт бүлэглэл мөнгө угаах хэргийн зүйлчлэлийг мөнгө угаах хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, байнга үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж шүүгдэгч  Р.Б, Б.Ү, Х.Б нарыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Г, С.Ч, Да.П, Г.Э нарыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Р.Б, Х.Б нарыг мөнгө угаах гэмт хэргийг байнга үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ү-г мөнгө угаах хэргийг албан тушаалын байдлаа ашиглан, байнга үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Б, Г.О, Г.Б, К.М.А, Г.И.В нарыг нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.М, Г.Г, Дэ.П, Г.Н нарыг нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Ө-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд, шүүгдэгч  Б.Г, Да.П нарыг битүүмжилсэн эд хөрөнгө устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Р.Б-ын үйлдсэн гэмт хэргүүдэд нийт 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ү-ийн үйлдсэн гэмт хэргүүдэд нийт 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн гэмт хэргүүдэд нийт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч  Б.Г, С.Ч, Да.П, Г.Э нарын үйлдсэн хууль бус ашигт малтмал олборлох гэмт хэрэгт тус бүр 15.000.000 төгрөгийн торгох ял, Б.Г, Да.П нарын үйлдсэн битүүмжилсэн эд хөрөнгө устгах гэмт хэрэгт тус бүр 3.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Р.Б, Г.О нарын үйлдсэн нийтийн албан тушаалтанд  хахууль өгөх гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж тус бүр 5.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Г.Б, К.М.А, Г.И.В нарын үйлдсэн нийтийн албан тушаалтанд  хахууль өгөх гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж тус бүр 10.000.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.М,Г.Г,Дэ.П, Г.Н нарын үйлдсэн нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж тус бүр 10.000.000 төгрөгийн торгох  ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хууль бусаар ашигт малтмал олборлосноос байгаль орчинд учруулсан шууд хохирол болох 2.605.510.890 /хоёр тэрбум зургаан зуун таван сая таван зуун арван мянга найман зуун ер/ төгрөгийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхээр, мөнгө угаах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Р.Б, Б.Ү, Х.Б нараас нийт 16.033.600.000 /арван зургаан тэрбум гучин гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгохоор, хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хууль бус орлогыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00