Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагийн үед Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо Монелоос Дарь Эх явах замд 7 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй. Иймд иргэд та бүхэн зам орчиндоо хурдаа тохируулан цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас сэргийлэн, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг ханган, замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.