Фото зургийг | MPA
2025 оны 3 дугаар сарын 26-ны байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 93 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эх сурвалж
| Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
|