Dark Light
Нийгэм | 2025-03-26

ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛД МАЛЧИН ГЭР БҮЛ ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дундговь аймгийн Хулд сумын уугуул Өлзийт сумын харьяат малчин гэр бүл Л.Төмөрсүх, Б.Ханд нар энэ сарын 20, 21-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль буй орчны сургуулиас зохион байгуулсан “Говь цөлөрхөг бүс нутагт амьдарч буй иргэдийн ахуй амьдрал”-ын талаар олон улсын бага хуралд оролцлоо.
Тус хуралд малчин гэр бүл "Нүүдлээр нутаглах ухаан" сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлдээ ундны гадаргын ус татарч, өвс ургамлын төрөл зүйл багассаныг онцолсон байна.
Мөн өмнө нь Энэтхэг Улсад "Байгальд ээлтэй малыг сонгож, байгальд ээлтэй малчин байх нь" сэдвээр илтгэл тавьж байсан туршлагатай гэр бүл юм.
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар өчигдөр тухайн гэр бүлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00