Dark Light
Нийгэм | 2025-03-26

СУРАГГҮЙ БОЛСОН МАЛЧИН ЭМЭГТЭЙГ ОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн "Цов" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн Э /30 настай, эмэгтэй/ гуравдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Э /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн “Хутаг-Уул” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон байна.  


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00