УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулаад MD spec компанид хандаж хэлж байна. Та бүгдийн эмийн лабораторид хүлээлгэн өгсөн аппарат 2024 оны аравдугаар сараас хойш одоог хүртэл ажиллахгүй байна. Ингэснээр өнөөдөр бид хүүхдэд хэрэглэж байгаа эм тариан доторх хүнд металлын агууламжийг шалгах боломжгүй болсон. Дээр нь шингэн тарилга доторх кали натрийн агууламжийн бодитой хэсгийг шалгаж чадахгүй байна шүү.
-Тоног төхөөрөмж ажиллахгүй бараг 5-6 сарын нүүрийг үзсэн байна. Тэр хооронд энэ компани ирээд засварлах боломж байсан уу. Гэрээгээ хэрхэн байгуулсан байдаг юм бол?
-Нэгдүгээрт, хуулийнхаа хүрээнд хэрэгжүүлнэ. Хуульд нэг заалт орсон. Энэ бол итгэлцлийн сайн дадлага туршлага гэж. Нэг ёсондоо бүртгэлийн системийг хялбаршуулсан 90-100 хоногийн хүлээгдлийг хялбаршуулсан тогтолцоог оруулж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхгүй байгаагийн цаад нэг шалтгаан нь ерөөсөө монопол тогтолцоо. Монопол тогтолцоогоороо дамжуулан бүртгэлийн системээрээ дамжуулаад 2-3 жил уях боломжийг бүрдүүлдэг юм байна. Тэгвэл түүнийг байхгүй болгоод сайн эм ашигладаг зах зээл нь өндөр хяналттай орнуудтай хамтран ажиллах гэрээ хийгээд, тэр юмнуудыг нь Монгол Улсын зах зээлд шууд бүртгэсэн мэтээр хэрэглэхээр хуулийн заалтыг хийгээд өгчихсөн. Эдгээрийн ачааллыг бууруулах боломж нь энэ. Хоёрдугаарт, сери дугаараар нь санамсаргүй түүвэрлэлтээр шалга. Түүнд нь төсөв тавь гээд хуульдаа оруулчихсан. Үүнийгээ хэрэгжүүлээд төсвийг нь нэмээд өг л дөө. Энэ хэрэгтэй тоног төхөөрөмжийн ганцхан аппарат нь ажиллахаа больчихсон гээд байж байна. Шинээр аваад өгсөн нь ч ажиллахгүй байна. Нөгөө л өнгөрсөн жил ярьж байсан зүйл нь хэвээрээ л байж байна шүү дээ. Хуулиараа эрхийг нь олгоод байхад яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ.
-Үүнийг хаанаас хянаж шалгаж, хариуцах ёстой вэ?
-Эрүүл мэндийн яам хариуцах ёстой. Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажил шүү дээ. Тэгэхээр монголын зах зээл дээр байгаа эмийг чанартай байлгах хүсэл эрмэлзэл яагаад байхгүй байна вэ гэж л би асуумаар байна.
-Хүүхдэд тарьж байгаа тарианы орц найрлагыг мэдэх боломжгүй байна гэхээр ямар эрсдэл гарах вэ?
-Та бүхэн санаж байна уу. 1-2 жилийн өмнө Яармагийн эх, хүүхдийн эмнэлэгт тариа хийгээд реакци өгөөд баахан хүүхэд алчих шахаагүй юу. Түүний гол шинжилгээ юу байсан гэхээр тэр эмийн уусмал дотор хүнд металл байсан уу гэдгийг л шалгах. Дээрээс нь бактери, нян. Тэгээд үзэх гэхээр одоо түүнийг үзэж чадахгүй л гэсэн үг байхгүй юу.