Иргэн Б нь 2022-2024 оны наймдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдэд өөрийн эзэмшлийн автомашинаар такси үйлчилгээ эрхэлж байхдаа иргэдэд санал тавьж, улмаар ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудлуудад хүргэж өгч, нэр бүхий таван эмэгтэйг бусдад биеэ үнэлэхэд нь зуучилжээ. Мөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр нэг байршлаас нөгөө байршилд тээвэрлэн, тээврийн хэрэгслээр хангасан гэх үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, иргэн Б-г бусдад биеэ үнэлэхэд зуучилсан, зохион байгуулсан. Биеэ үнэлэхэд тээврийн хэрэгслээр хангасан гэх хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Нийгэм | 2025-03-31
Сэтгэгдэл бичих