Энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр цахим орчинд “Архидан согтуурсан иргэн эмнэлгийн байгууллагын эд зүйлийг эвдсэн” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн С-ыг аж ахуйн нэгж байгууллагыг хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар 29 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Нийгэм | 2025-03-31
Сэтгэгдэл бичих