Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 49,470 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 448 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл
Хүний амь насыг хохироосон 9,
Бусдын биед халдаж, хохирол учруулсан 135
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14,
Өмчлөх эрхийн эсрэг 188
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4,
Хүрээлэн байгаа орчны эсрэг 15,
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, бусад төрөлд хамаарах 9 хэрэг байна.
Дээрх үйлдэл, түүнээс үүдэн гарах хор хохирлоос хамаарч нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэлд эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулдаг бол хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж шалган шийдвэрлэдэг.
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 67,566 зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэж, 67,506 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4371,
Танхайрах 233,
Хүний биед халдах 443,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 285,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 60,542, бусад 1692 зөрчил байна.
Дээрх 67,506 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл:
- Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 310,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 127,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 613 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 66,452 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 115 иргэнд 34,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 285 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.