Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллароор оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй компанид зарсан.

“Төгрөг нуур”-ын орд Төв аймгийн Баян сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 130 км зайтай. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд нь Чойр-Нялгын сав газарт хамаардаг. Энэхүү сав газар нь доод цэрдийн настай хүрэн нүүрс бүхий давхарга эзэлдэг.

Ордын талбай хэмжээ 20-30 км гэсэн тооцоолол бий. Энэ нь Мальта улсын газар нутгаас том. Тавантолгойн бүлэг ордын 50 хувьтай тэнцэнэ.

“Төгрөг нуур”-ын орд гурван тэрбум тн-ын нөөцтэй, зөвхөн тусгай АМНАТ-ийн 5 хувиар бодоход ард түмэнд 15 их наяд төгрөг ирэх ёстой байсан. Тэр орд 250 сая ам.доллароор 4 гадаадын иргэнд зарагдсан. Ойролцоогоор 2.3 тэрбум шоо метр хэмжээтэй. 2300 км² буюу Улаанбаатар хотын тал орчим хэмжээтэй.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Камекс” ХХК компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, охин компаниуд нь нүүрс, алт, зэсийн 17 лиценз авсан. Түүний нэг нь стратегийн ордын хоёрдугаар жагсаалтад байгаа Төгрөг нуурын нүүрсний орд юм. Бусад нь Говь-Алтай, Завхан, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт байдаг алт, зэс, нүүрсний лиценз бөгөөд нийт 75.000 га газар нутгийг хамарсан, 17 лиценз байдаг
