2025 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 185 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс:
- эмнэлэгт - 120
- гэрээр - 14
- эдгэрсэн - 51
- сэжигтэй 141
- хавьтал - 7220 байна.
Улаанбаатарт 111, Хэнтий 1, Өмнөговь 34, Дундговь 34 тохиолдол бүртгэгджээ.
Шинэ батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна.
Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамрагдахыг Халдварт Өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
